Dark Light
Нийгэм | 2021-04-27

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахимаар бүртгэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг https://meduuleg.iaac.mn/ цахим системд үүсгэн, уг мэдүүлгийг бүртгэж хүлээн авах үйл ажиллагааг ирэх сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлийг хангаад байна.

Сонгуульд нэр дэвшигчийн цахим системд мэдүүлсэн ХОМ-ийг тавдугаар сарын 24-нөөс эхлэн цахим хуудсанд нээлттэй байршуулах юм. АТГ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулж холбогдох хүмүүст хүргүүлжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10