Dark Light
Нийгэм | 2021-04-27

Өвөрхангай аймагт аюултай хог хаягдлыг устгах шаардлага хангасан цэгийг бэлтгэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Түгийн овооны хогийн цэгт аюултай хог хаягдлыг  устгах шаардлага хангасан цэгийг “Онги ус суваг” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ухаж бэлтгээд байна.

Халдвар бүртгэгдсэн орон сууцнууд болон тусгаарлан ажиглах байрнаас гарах аюултай хог хаягдлыг “Арвайхээр тохижилт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт ЗӨСТ-өөр халдавргүйтгэл хийлгэн ачиж,  мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтад устгах ажлыг зохион байгуулж байна.

Мэргэжлийн хяналтын газраас гэр, бүх шатны хувийн болон улсын эмнэлэг, ЗӨСТ, түргэвчилсэн оношилгооны цэгүүд, эм ханган нийлүүлэх байгууллага, 18 сумын Эрүүл мэндийн төв, эмнэлгийн анхан шатны тусламжийн үйл ажиллагаанаас гарч байгаа аюултай хог хаягдлын цуглуулалт, хадгалалт, тээвэрлэлт, устгалын ажилд хяналт тавин, эрсдэлийг бууруулах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10