Dark Light
Нийгэм | 2021-04-27

Монголбанк репо арилжаагаар 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкнаас урт хугацаат репо санхүүжилтээр олгосон эх үүсвэрээр энэ сарын 23-ны байдлаар банкууд 1667 аж ахуйн нэгжид нийт 268 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Репо арилжааны хүрээн дэх зээл олголтыг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхээр Монголбанк өчигдөр банкуудаас ирүүлсэн саналд үндэслэн 50 тэрбум төгрөгийн дүн бүхий репо арилжааг зохион байгууллаа.

Цар тахлын тархалтаас шалтгаалан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан банкууд зээлийн хүсэлтийг онлайнаар хүлээн авч, судалгааг хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

Иймд Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангаж буй харилцагчид ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн, Капитрон, Кредит, Тээвэр хөгжлийн, Богд банкуудад хандан зээл авах, өмнөх зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтойг төв банк мэдээлэв.

Монголбанкнаас баталсан зээлийн шалгуур нөхцөлтэй эндээс , мөн урт хугацаат репо арилжааны явцын мэдээллийг эндээс үзэх боломжтой.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10