Dark Light
Нийгэм | 2021-04-27

Монгол бичгийн мэдлэгийн түвшин тодорхойлох судалгааг ирэх сард танилцуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцөөс зохион байгуулж байгаа төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшин тодорхойлох судалгааны дүнг ирэх сард танилцуулна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа хийж байгаа.

Ингэснээр Монгол хэлний тухай хуулийг дагаж мөрдөхөд бэлэн эсэх, цаашид үндэсний бичгийг төрийн албан ёсны үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд хэрэгцээтэй үе шаттай сургалтын төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой аж.  

Мөн төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлж, Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III (2020- 2024)”-ын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэл боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бий болгохыг зорьжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10