Dark Light
Нийгэм | 2021-04-27

Малчдад зориулан бэлтгэсэн аранзыг хүлээлгэн өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 “Нэг үеийнхэн 1998” ТББ-аас гишүүдийнхээ дунд малчдад туслах хандивын аян өрнүүлж, өрнүүлсэн хандиваараа “Малчин аранз”-ыг бэлтгэн Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Аяны хүрээнд нийт 11,6 сая  төгрөгийн хандив цуглуулж, 130 гаруй  малчдад зориулан “Малчин-98” аранзийг бэлтгэсэн байна.

Тус аранзад салхи шорооноос хамгаалах нано хөнжил, дулаан баригч, луужин, дохионы пуужин, анхны тусламжийн (SOS) хайрцаг, аюулгүй байдлын шил, хошуувч, духны гэрэл, батарей, шүдэнз, олон үйлдэлт хутга, ус, печень зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүн багтжээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10