Dark Light
Нийгэм | 2021-04-27

Эмч нар машиныг QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөл хорионы дэглэмийг чангатгасантай холбоотойгоор энэ сарын 25-наас эхлэн зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилтнууд авто машинаар замын хөдөлгөөнд оролцохдоо QR авах тухай УОК-ын тушаал гарсан билээ.

Ингэхдээ үйл ажиллагааны чиглэлээс хамааран зарим салбарынхан цагийн хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR код олгогдсон. Тухайлбал, эрүүл мэндийн салбарынхан өглөө 07:00-09:00, оройн 17:00-20:00 цагт замын хөдөлгөөнд оролцох болсон нь шүүмжлэл дагуулаад байсан юм. 

Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг QR кодгүйгээр, ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулах болсон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10