"МАН, МАХН НЭГ ЗОРИЛГО, НЭГДМЭЛ БОДЛОГО" хэлэлцүүлэг өнөөдөр /04.27/ боллоо. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хоёр намын нэгдэх ажил амжилттай явж байна. Энэ цагт хоёр нам нэгдэж улс орны эрх ашиг, ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Хоёр намын зүгээс хамтын гэрээгээ байгуулж, намын их, бага хурлуудаа хийх зэрэг ажлуудаа удахгүй хэрэгжүүлнэ.
Улс төрийн нам илүү хариуцлагатай байж, олон нийтийн дунд итгэл даах хэмжээнд хүрнэ гэдэг маш том чансаа сорьсон үйл хэрэг. Улс төрийн намуудын хөгжил дэвшлийг хурдан хугацаанд бий болгохыг зорьж байна. МАН өөрсдийн байр сууриа улам бэхжүүлж, аливаад шинжлэх ухаанч байдлаар асуудлуудад ханддаг болохын төлөө хичээж ажиллаж байна. Ямар нэг судалгаагүй ажил зохион байгуулахаа зогсоосон билээ. Цаашид улс төрийн намын төлөвшлийг энэ хэвээр нь эрчтэй хөгжүүлэх ажлыг хийх болно" гэлээ.
АДМИН








Нийгэм







