Dark Light
Нийгэм | 2021-04-28

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 16 настай хүүгийн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар Иргэн Л нь дөрөвдүгээр  сарын 25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон дуудлагыг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 00:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л/16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 17:50 цагт “Нар-Уулын худаг” гэдэг газар унаж явсан мотоциклыг олсон.

Харин дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 09:30 цагт Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т “Хүрэмтийн-Амны Огторгоны бууц” гэдэг газраас цогцсыг олжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19