Dark Light
Нийгэм | 2021-04-28

СБД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой ослын улмаас хоёр иргэн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо автозамын зорчих хэсэгт Зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 17:02 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 17:18 цагт очиход “Бэлх” хүнсний захын дэргэд автозамын зорчих хэсэгт “Тоёота Приус-30” загварын суудлын автомашин осолдож автомашины төмөр хийцэд нэр, нас, хаяг тодорхойгүй 2 эрэгтэй хүн хавчуулагдан нас барсан байсныг 1:20 цаг ажиллаж цогцсыг гарган Тээврийн цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19