Dark Light
Нийгэм | 2021-04-28

Малд яваад сураггүй алга болсон 33 настай иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Зүүн цагаан” гэдэг газар Малчин Д /33 настай, эрэгтэй/ дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг энэ сарын 27-ны өдрийн 07:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын ажилтнууд малчин Д /33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 06:45 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 18:00 цагт Дэвшил багаас хойд зүгт 15 км-т, гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Зүүн цагааны нуруу” гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10