Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт”-ын 9 дүгээр хэсгийн 4 дүгээр гудамжинд айлын хашаанд ухсан нүхэнд адуу унасан байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 09:25 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 5.3 км зам туулан 10:27 цагт очиж эзэнгүй айлын хашаанд 3 м гүн нүхэнд адуу унасан байсныг 20 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм







