Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 104 (ойрын хавьтлын -19, тандалтын зорилгоор 85) сорьцонд PCR шинжилгээ хийхэд Мөрөн сумын 5 (1-р баг) голомтын ойрын хавьтлын 1 иргэнээс коронавирусийн халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 67 (Мөрөн суманд 28, бусад сумдад (Тариалан, Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Чандмань-Өндөр) 39 тохиолдол) боллоо. Үүнээс 57 хүн эдгэрч гэрийн ажиглан тусгаарлалтад шилжсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүний 7 хөнгөн, 3 хүндэвтэр, хүнд, маш хүнд хүн байхгүй байна. Голомттой бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглан тусгаарлалтад 754 хүн байгаагаас 209 хүн нь Улаанбаатар хотоос ирсэн иргэд байна хэмээн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

АДМИН








Нийгэм







