МУИС-ийн Физикийн анги хаагдсан гэх мэдээлэлд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор, професор Д.Заяабаатар тодруулга өглөө.
"Манай их сургуулийн физикийн тэнхмийн багш нийгмийн сүлжээнд тавьсан мэдээллээс болоод нийгмийн дунд зөрүү, буруу мэдээлэл тараад байна. Физикийн тэнхимд сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Физик, физикийн багш гэсэн 2 мэрэгжлээр элсэлт авдаг. Гэвч өнгөрсөн жилд физикийн ангид элсэх хүсэлт өгсөн оюутны тоо 2 байсан учраас 5 аас доош оюутны сонголттой хөтөлбөрийг өнжөөе гэсэн шийдвэрийг МУИС-ийн захиргааны зөвлөлөөс гаргасан учир Физикийн ангийн элсэлтийг өнгөрсөн жилд өнжөөсөн. Энэ бол хаасан гэсэн үг биш. Энэ хичээлийн жилээс тухайн мэрэгжлээр сурах хүсэлтэй хүн байвал бүртгэж авна. Физикийн ухааны боловсрол хөтөлбөрт 60 гаруй оюутан, Багш хөтөлбөрт 13 оюутан сурч байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







