Dark Light
Нийгэм | 2021-04-28

Чөлөөт бөхийн 12 тамирчнаас Covid-19 илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстаны Алматы хотоос энэ сарын 23-нд ирсэн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 12 тамирчнаас Covid-19 илэрчээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр тус өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдыг “Амар”,  “Новотел”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан аж.

Казахстан Улсыг монголын чөлөөт бөхийн шигшээ баг 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон бөгөөд тамирчдын 35 нь эх орондоо ирээд дөрөв хонож байгаа. Тамирчид Алматы хотод байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдан, Монголд ирэхээсээ хоёр өдрийн өмнө шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарсан тухай албаны хүмүүс мэдээлж байсан билээ.

Алматыд үлдсэн найман тамирчны хувьд ирэх тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгар улсын нийслэл Софи хотод зохион байгуулагдах олимпийн эрх олгох дэлхийн тэмцээнд оролцох юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10