Dark Light
Нийгэм | 2021-04-28

“Залуус-1” төслийн явцтай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Улаанбаатар хотын ХУД-ийн Морингийн даваа орчимд 3-5 мянган айлын “Залуус-1” орон сууцны хорооллыг барих төслийн явцыг танилцууллаа.

Төслийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн эзэмшлийн 57 га, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн эзэмшлийн 34 га талбайд орон сууц барина. 

“Залуус-1” орон сууцны хорооллыг хэрэгжүүлэх байршлыг тогтоосон тул БХБЯ, НЗДТГ, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, холбогдох байгууллага хамтран шинэ дэд төв хөгжүүлэх, авто замын орц, гарцыг шийдэх, эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийн хангамжийг оновчтой төлөвлөхөөр орон сууцны хорооллын техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, эх загвар зураг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулаад байна.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцуулгыг сонсоод, ажлын хэсгийн гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох байгууллагын уялдаа холбоог хсайжруулахыг үүрэг болгов.

Төслийг нийслэлийн төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн орон сууцаар хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10