Энэ сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд
744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр,
262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Нийслэлд
592,362 хүн нэгдүгээр тунд,
253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.
Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгсөн. Өөрөөр хэлбэл энэ сарын 28-наас тавдугаар сарын 08-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг КОВИД-19-ын эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулна.
Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа. Иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг уриалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллаж, эмч нараас мэдээлэл авч байна. Энэ үеэр эмч нэг өвчтөн багтраатай тухайгаа, оношоо хэлэлгүй вакцин тариулснаас бие нь муудсан талаар танилцууллаа. Түргэн тусламжийн багт вакцины хүндрэл, сөрөг нөлөөтэй иргэдэд үйлчлэх баг тусгайлан гаргасан тул яаралтай тусламжийг шуурхай үзүүлжээ.
АДМИН








Нийгэм







