Dark Light
Нийгэм | 2021-04-28

Ж.Байгалмаа: Мутацлагдсан хэлбэрийн вирус илэрснийг баталгаажуулахаар ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 11381 хүнд шинжилгээ хийхэд 1171 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 1092 нь Улаанбаатарт, орон нутагт 72 нь бүртгэгдлээ. Халдвар авсан иргэдээс эмнэлгийн ажилтан нэг, гадаадаас ирсэн хүн зургаа байна. Халдварын нэн хүнд хэлбэрээр 47-77 насны есөн хүн нас барж, нас барсан хүний тоо 97 боллоо.

Мөн тусгай үүргийн нислэгээр европын орноос ирсэн 6 иргэнээс англи маягийн мутацлагдсан хэлбэрийн вирус илэрсэн байж болзошгүй байна. Үүнийг ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаагаас тодруулахад "Мутацлагдсан хэлбэрийн сэжигтэй тохиолдол гарсан. Баталгаажуулах шинжилгээний ажлууд лабораториудад хийгдэж байна. Хариу одоохондоо гараагүй учраас иргэд айж сандрах хэрэггүй. Шинжилгээний хариу гармагц олон нийтэд мэдээлнэ" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10