Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “Хомланд” хотхоны баруун талд хашаалаад ашигладаггүй, хог дүүрсэн, мөн зөвшөөрөлгүй барилга барьсан хоёр газар байдаг. Хашаа нь эвдэрч, унасан тус газарт аль 2013 онд доороо гарааштай хүүхдийн тоглоомын талбай барих зөвшөөрөл олгосон ч өнөөг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй байна.
Мөн оршин суугчид зай, талбай байхгүй учир хогийн цэгээ машины замын нэг урсгалыг хаан байрлуулжээ. Иймээс тэр хавийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа талаараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хаяглаж, гомдол ирүүлсэн юм.
АДМИН








Нийгэм







