Dark Light
Нийгэм | 2021-04-29

“Сэлэнгэ мөрөн”-д осолдсон иргэдийг эрэн хайсаар байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай бид өмнө нь мэдэээлсэн.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Тарилан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд, ар гэрийнхэн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ сарын 28-ны өдөр 5 бүлэгт хуваагдан 

1 дүгээр бүлэг: “Тэгш булан” гэдэг газраас “Цацын булан” гэдэг газар хүртэл  35 км-т завиар,

2 дугаар бүлэг: “Цацын булан” гэдэг газраас Тариалан сумын Сэлэнгэ багийн “Бирваз” хүртэл 94  км-т завиар тус тус,

3 дугаар бүлэг: “Цацын булан” гэдэг газраас “Хөх хошууны-Ам” гэдэг газар хүртэл 45 км-т мотоциклоор, 

4 дүгээр бүлэг:  Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн “Хайст” гэдэг газраас Хутаг-Өндөр сумын Тээл багийн  “Урт” гэдэг газар хүртэл 50 км-т автомашинаар,

5 дугаар бүлэг:  “Хөвдөг гүүр” гэдэг газраас Тариалан сумын “Улаан шугуй” гэдэг газар хүртэл 38 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон байна.

Харин өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Цаг агаарын хувьд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын нутгаар салхи тогтуун, өдөртөө 4-9 м/с, 8-10 хэм дулаан, шөнөдөө 3-7 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10