Цар тахалтай холбоотойгоор БШУЯ элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгаж, долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй хүүхдүүд хэрэгтэй мэдээллээ ангийн багш болон Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс цахимаар болон утсаар лавлан www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар амжиж бүртгүүлээрэй.
“Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажна” гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна.
Мөн бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй учир хугацаандаа амжиж бүртгүүлэхийг онцгойлон анхаарууллаа.
АДМИН








Нийгэм




