ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1015 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 34,623 болов. Шинээр бүртгэгдсэн 1015 тохиолдлын 864 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 149 , зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 886 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 18,719-д хүрлээ.
Нийт эдгэрсэн хүмүүсийн 287 нь гэрийн тусгаарлалтаас гарчээ.
Халдварын улмаас хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4,768 хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн - 2,632
Хүндэвтэр - 1,590
Хүнд - 437
Маш хүнд - 109 хүн байна.
АДМИН








Нийгэм




