Dark Light
Нийгэм | 2021-04-29

Ерөнхийлөгч Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд хориг тавилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан тул хоригийг хэлэлцэхээр үдээс өмнө чуулганы хуралдаан засварлалаа.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон.

Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан тул өнөөдөр 12.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 13.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр болсныг УИХ-ын дарга хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19