Dark Light
Нийгэм | 2021-04-29

Пфайзер вакциныг 12-оос дээш настай хүүхдэд хийх зөвшөөрөл хүсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэй хэлэлцдэг. Хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо өчигдөр (2021.04.28) хуралдан8  цаг үеийн мэдээлэл сонслоо.

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгөхдөө, “Вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл, заавар зөвлөгөө гарвал бид хүүхэд, залуучуудаа вакцинд хамруулах судалгаа, бэлтгэл ажлыг орхигдуулалгүй хийж байна. АНУ-ын Пфайзер вакциныг 12 наснаас дээш хүүхдэд хийх зөвшөөрлийг авахаар хүсэлтээ тавьсан юм билээ. Мөн бусад орнуудад вакциныг хүүхдэд хийх судалгаануудаа үргэлжлүүлж байгаа ч хараахан эцэслээгүй. Вакцины нийлүүлэлт, хүрэлцээний тухайд төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй. Энэ талын шаардлагатай бүх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгсөн.

Харамсалтай нь аж ахуйн нэгж, Засгийн газраас шалтгаалахгүйгээр дэлхий даяар вакцины олдоц, нийлүүлэлт хүнд байна. Гэсэн ч манай улс вакцинжуулалтын ажлаар дэлхийн 200 гаруй улсаас долоод явж байгаа” гэжээ.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10