Dark Light
Нийгэм | 2021-04-29

Ч.Баттогтох: Одоогийн үр дүнгээр 30-39 насныхан түлхүү халдвар авсан байсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр  АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн тэнхимийн эрхлэгч Ч.Баттогтох: "ДЭМБ-ын зүгээс Ази номхон далайн улс орнуудыг шинэ коронавирустэй холбоотой судалгаа хийхийг зөвлөж, санхүүжүүлсэн. Тиймээс бид хүн амын насны бүлгүүдэд халдвар тархалт хэр зэрэг байгааг судалж байна. 8 аймаг 2 хотын хэмжээнд 5000 хүнийг хамруулан, дагаж судалж байна. Одоогийн үр дүнгээр 30-39 насныхан түлхүү халдвар авсан байсан. Энэ судалгаа дуусаагүй. Судалгаанд хамрагдсан иргэдээ дагаж судалж байгаа. Шинж тэмдэг багатай халдвар авсан хүмүүс хөл хорио тогтоохоос өмнө маш бага хувиар хүн амын дунд байсан гэж таамаглаж байгаа. Эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр өвчилж байгаа иргэд насны бүлгүүдэд хэд байна вэ? гэдгийг судалж байгаа. Өвчлөл нас баралтын хамаарал, эсрэг биеийн хэмжээг харьцуулан судалж байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10