Dark Light
Нийгэм | 2021-04-29

Б.Баатархүү: "Амь насаа алдсан сувилагч эмэгтэй 6 давхраас унасан байж болзошгүй байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Халдварын голомтод ажиллаж байсан сувилагч өнгөрсөн шөнө цонхоор унаж амиа алдсан хэргийн талаар ЦЕГ- ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр: “Дөрөвдүгээр сарын 29-ний 00.23 цагт СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Улсын Төв нэгдүгээр эмнэлгийн гадаа хүн нас барсан байна” гэсэн дуудлага ирсэн. Хэлтсээс бүрэлдэхүүн очиж хэргийн газар ажилласан байгаа. Хэрэг гараад удаагүй, 11, 12 цаг л болж байна. Урьдчилсан байдлаар тус эмнэлгийн зургадугаар давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэхдээ эцэслэн тогтоогоогүй. Талийгаач 42 настай эмэгтэй хүн байсан. Зургадугаар давхар кoвид 19 өвчтэй өвчтөнүүдийн хэвтэж эмчлүүлж байсан бүс байсан. Гэхдээ яг тэнд байсан уу гэдгийг бид шалгаж байж тогтооно. Тэр болтол хүндэтгэлтэй хандаж талийгаачийн хувийн мэдээллийг нийтэд задруулахгүй байхыг хүсье ” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10