Dark Light
Нийгэм | 2021-04-29

С.Энхболд: Сувилагч амиа алдсан шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд С.Энхболд амиа алдсан сувилагчийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ. 

Эмгэнэлд  

2021 оны 4 дүгээр сарын 28-29 шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье. 

Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно. 

Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна. 

Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална.  

Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно" гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10