Dark Light
Нийгэм | 2021-04-29

Зая гэгээнтний цогцолборыг аймгийн түүх соёлын төв цогцолбор болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн удирдлагууд Зая гэгээнтний цогцолбор болон аймгийн музейн гол танхимын урд байрлах дэлхийд цор ганц үзмэр болох "Чонон хөшөө"-тэй танилцлаа. 

Зая гэгээнтний цэцэрлэгт хүрээлэн нь 2013 онд Архангай аймгийн түүхт 90 жилийн ойд зориулан байгуулагдаж байжээ. Аймгийн Засаг даргын санаачлагаар  тухайн цогцолборыг сэргээн засварлаж Зая гэгээний долоон дүрийг мөнхөлсөн хөшөө бүхий түүхэн дурсгалтай цогцолбор болгох, соёлын өвд бүртгэгдсэн гандан, музейн барилга байгууламж, үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, засварлаж бүтээн босгохоор төлөвлөж байгаа юм. Аймгийн удирдлагууд цогцолборын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, талбай орчмыг нийтэд нь аймгийн түүх соёлын төв цогцолбор болгох ажлыг эхлүүлэхээр боллоо. 

Үргэлжлээд Архангай аймгийн төвийн музейн гол танхимын урд байрлах "Чонон хөшөө"-тэй танилцав. "Чонон хөшөө"-г Археологич Ц.Доржсүрэн 1956 онд Ихтамир сумын Бугат багийн нутаг Хаалгатын ам гэдэг газраас олж байжээ. Аймгийн музейд 1957 онд авчирсан бөгөөд үзмэрийн ангилалаараа хосгүй үнэт үзмэртээ ордог "Чонон хөшөө"-ний оройн хэсэгт хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлжээ. Энэхүү хөшөө нь МЭ 582 онд бүтээгдсэн Монгол нутаг дахь нүүдэлчин түрэг овог аймгийн  уг гарвалыг илэрхийлсэн дэлхийд цор ганц биет дурсгал юм. 

Одоогоор нар салхинаас хамгаалах бодис цацсан байгаа бөгөөд цаашид хамгаалалтын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах тухай аймгийн удирдлагууд онцлон дурьдлаа.

Эх сурвалж: Архангай аймгийн засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00