Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:20 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:00 цагт цурамд оруулж, 23:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 10 га талбай шатжээ.
АДМИН







Нийгэм







