ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. ЭМЯ-наас ковид-19-ийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1356 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 35,979 болов. Шинээр бүртгэгдсэн 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 138 , зөөвөрлөгдсөн 28 тохиолдол бүртгэгдлээ.
Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын хувьд:
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Энэтхэг улсаас ирсэн нэг Монгол улсын иргэнээс,
Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тусгай үүргийн нислэгээр Казакстан улсаас ирсэн Монгол улсын 8 иргэнээс,
Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Энэтхэг улсаас ирсэн 19 иргэнээс Коронавирусний халдвар илэрчээ. Тухайн улсын 19 иргэний нэг иргэн нь Улаанбаатар хотод тусгаарлагдаж байгаа бол 18 иргэн нь Дорноговь аймагт тусгаарлагдаж байна.
АДМИН








Нийгэм







