Dark Light
Нийгэм | 2021-04-30

Франц ирэх долдугаар сард хэвийн горимд шилжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Франц улсын хувьд иргэдийнхээ эрүүл мэнд, халдварын нөхцөл байдал, вакцинжуулалт гээд бүх зүйлийг хяналтандаа авсан бололтой. Ирэх долдугаар сарын дундуур гэхэд тус улс шөнийн цэнгээний газруудаас бусад бүх салбарыг нээх болно гэж мэдэгдсэн байна. 

Ерөнхийлөгч Эмуанэль Макрон дөрвөн шатлал бүхий төлөвлөгөөний дагуу салбаруудыг ээлж дараалалтай нээх талаар мэдээлэл өчигдөр орой иргэддээ өгсөн. Түүний хувьд вакцины хоёрдугаар тунгаа хийлгээгүй хүмүүс байвал эртхэн хийлгэхийг уриалсан юм. Ингээд Франц нь агаарын хилээ ч нээх таатай нөхцөл бүрдэж байгаа бололтой. 

Ирэх зургадугаар сарын 9-өөс эхлээд гадаадын жуулчдыг хүлээж авах бэлтгэл ажил дуусна, мөн бүртгэл явагдаж эхлэнэ гэдгийг ч онцолсон байна. Тэр ч битгий хэл ирэх сарын 3-наас буюу ирэх даваа гарагт сургууль цэцэрлэг хэвийн горимд шилжиж хичээлүүд орж эхлэх аж. 

Кафе болон ресторан ирэх сарын 19-өөс Францд нээгдэнэ. Зургадугаар сарын 9-өөс олон улсын шинжтэй тэмцээн уралдаан, дотоодын тоглолт, спортын арга хэмжээ ч нээгдэж эхлэх юм байна. Тиймээс францын тамирчид одооноос бэлтгэлээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээлэл өгсөн юм. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe-56934746


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10