Dark Light
Нийгэм | 2021-04-30

Ховд аймгийн Зэрэг суманд тэг зогсолт хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лаборатори сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 236 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдвар авсан хүний тоо 14-ээр нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 236 болов.

Тодруулбал, тусгаарлан ажиглах байранд байгаа долоон иргэн, Жаргалант сумын Буянт баг, Цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээр байрны нэг оршин суугчаас халдвар илэрчээ. Мөн Зэрэг суманд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн зарим иргэдээс шинжилгээ авахад зургаан хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь халдварын шинэ голомт болсон байна.

Үүнтэй холбогдуулан Зэрэг сумын Онцгой комисс хуралдаж, тавдугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд тэг зогсолт хийжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10