УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн, бүртгүүллээ.
Тэрбээр "Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт болон бусад уул уурхайн баялагийг ард түмэнд хүртээж, цаашид ажлын байрыг бий болгож, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болгоё гэх үзэл баримтлалдаа үнэнчээр зүтгэсээр байгаа, цаашид ч зүтгэх болно.
Өнөөдөр Монгол улсад нэгтэйгээ тэмцэлдэх биш үр дүнтэй ажил алхмууд дутаж байна. Би эрх баригчдын өвөрт ороогүй. МАН хүч дутаагүй, харин ч илүүдэж байгаа. Тэдэнд хяналт дутуу байгаа.
Ардчилалыг хайрладаг хүмүүсийг төлөөлж АН-аас Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшихээр бүртгүүллээ. АН-аас хэрэв би биш гэхэд өөр гишүүн ялалт байгуулвал дэмжиж ажиллах болно" гэлээ.
Түүний хувьд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр МАН-тай эвсэх боломжгүй тул Ардчилсан намд элсэж буйгаа олон нийтэд илэрхийлсэн юм.
АДМИН








Нийгэм







