Dark Light
Нийгэм | 2021-04-30

Б.Буянтогтох: Шууд гэрээсээ эрчимт эмчилгээнд орох түвшинд ирэх нь хэцүү байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

Сүүлийн 24 цагт Монгол улсад Ковид 19-ийн халдварын 1328 тохиолдол илэрч, нийт тохиолдол 35979 боллоо. Үүнээс зөөвөрлөгдсөн 28, Улаанбаатар хотод 1190, орон нутагт 138 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрч, нийт эдгэрэлт  19642 боллоо. Мөн 8 хүн нас барж, нийт нас баралт 110 боллоо. Мэдээллийн дараа Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох дараах асуултуудад хариулт өглөө. 

Ковид 19-ийн халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

Өдөр бүр тохиолдлын тоо нэмэгдэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүстээ эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ. Өрхийн эмнэлгээр дархлаа дэмжих зүйлсийг хүргүүлж байна.

Улсын 1, 2, 3-р эмнэлгийн тусгаарлах хэсгийг дайчиллаа. Үндсэн тусламж үйлчилгээ авах зорилгоор эмнэлэг рүү хандаж байгаа иргэдийн тоо буурч байгаа. Хөл хорио суларвал эмнэлэг рүү хандах хүмүүст ихсэх байх. Гэхдээ зохицуулж ажиллаж байна.

Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо  буурахаар харагдаж байна уу?

Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж байна. Зорилтот бүлгийг вакцинд хамруулах нь нэн тэргүүний ажил юм. Хүндрэх эрсдэлтэй хүмүүст дархлаажуулалтын багц вирусийн эсрэг эмчилгээг хийж байна. 200 гаруй эрчимт эмчилгээний ор нэмж дэлгэсэн. Вирусийн эсрэг эмчилгээнд түгээмэл эм ордог учир хомсдол харьцангуй байхгүй. 

Орон нутагт хэдэн хүн эмчлүүлж байгаа вэ?

Одоогоор хүн амын 1 хувьд халдвар тархсан байна. Орон нутагт эмчилгээ хийлгэж байгаа 1200 орчим өвчтөн байна. Шууд гэрээсээ эрчимт эмчилгээнд орох түвшинд ирэх нь хэцүү байна. Тиймээс хүндрэхээс нь өмнө эмчлэх бодлого баримталж байна. Нийслэлийн хэмжээнд 30 эмнэлэг ковид19-ийн эмчилгээг хийж байна. Эрчимт эмчилгээний 385 ор байсан. Үүнээс хойш 200 гаруй ор нэмэгдсэн.

Одоогоор  амьсгалын аппарат 1000 гаруй  байгаа. Энэ нь хангалттай нөөц юм.

Хэчнээн хүн улаан бүсэд ажилаж байна вэ?

5336 хүн улаан бүсэд ажиллаж байна. Задалж хэлбэл,  1300 орчим эмч, 1400 сувилагч,  тархвар судлаач зэрэг хүмүүс голомтод ажиллаж байна. “Ковид19” ажлаагүй эрүүл мэндийн ажилтан гэж байхгүй. Өрхийн эмнэлэг гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийг болон ойрын хавьтлуудыг хянаж байна. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10