Dark Light
Нийгэм | 2021-04-30

Олимпын эрх олгох чөлөөт бөхийн дэлхийн тэмцээнд манай 5 тамирчин өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Токио-2020” зуны олимпын наадмын эрх болгох чөлөөт бөхийн  тэмцээн 5 дугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай 5 тамирчин, 3 дасгалжуулагчийн хамтаар оролцохоор Казахстан улсад бэлтгэлээ хангаж байна.

Багийн бүрэлдэхүүн:

·       57 кг: Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр

·       74 кг: 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж

·       86 кг:  Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат

·       97 кг: Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл

·       Эмэгтэйчүүдийн 62 кг:  Чөлөөт бөхийн "Poland Open", “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа

Дасгалжуулагчаар:

·       Б. Баттулга - Шигшээ багийн ахлах дасгалжуулагч

·       А. Цэдэнсодном - Эрэгтэйчүүдийн  шигшээ багийн дасгалжуулагч, МУГДасгалжуулагч

·       Ө. Ууганбаяр – Эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19