Dark Light
Нийгэм | 2021-04-30

ZEUS баг гуравдугаар байранд шалгарч 110 сая төгрөг хожлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

UBG Mobile-ын дэлхийн аваргын хүрэл медальт Монголын ZEUS ESPORTS баг 1.3 тэрбум төгрөгийн шагналын сантай "Peace Elite Asia Invitational 2021" тэмцээнд амжилттай оролцлоо.

Энэ сарын 27-29-ний хооронд болсон тэмцээнд ZEUS ESPORTS гуравдугаар байр эзэлж 110 сая төгрөгийг хожсон байна. 

Тэмцээнд байр эзэлсэн багууд:

Тэмцээний шагналын сан:

1-р байр - 430 сая төгрөг

2-р байр - 130 сая төгрөг

3-р байр - 110 сая төгрөг

4-р байр - 43 сая төгрөг

5-р байр - 35 сая төгрөг

6-р байр - 26 сая төгрөг

7-р байр - 17 сая төгрөг

8-р байр - 13 сая төгрөг

9-р байр - 9 сая төгрөг

10-р байр - 9сая төгрөг

ZEUS баг энэ сарын дундуур PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Финалд өрсөлдөн хоёрдугаар байр эзэлсэн ба про лигийн Гранд финалд шалгарсан. Тэмцээний хоёрдугаар байранд шалгарснаар "Peace Elite Asia Invitational 2021"-т оролцох эрхтэй болсон юм.

PUBG Mobile Pro League-ийн Өмнөд Азийн Гранд Финал тавдугаар сард болох ба Zeus баг бүсийнхээ хүчирхэг 15 багтай өрсөлдөнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10