Dark Light
Нийгэм | 2021-04-30

20 саяын шагналын сантай “Амралт, зугаалгын цогцолбор байгуулах” загвар боловсруулах уралдаан зарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа.

Уралдааныг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай зарлаж байна.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан, залуучууд оролцох боломжтой. Бүтээлийг тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, 13 давхар, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn -д байршуулан, олон нийтийн саналыг цахимаар авах юм. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан үүрэг бүхий Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдааны удирдамж болон даалгаврыг хавсралтаас үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321943 дугаараас авна уу

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00