Dark Light
Нийгэм | 2021-04-30

АОК: Иргэдийг агаар салхинд гарахыг дараах байдлаар зохицуулахаар боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос иргэдийг агаар салхинд гарах үйл ажиллагааг дараах байдлаар зохицуулжээ. Үүнд: 

1. Өглөөний 06:00-09:00 цагийн хооронд “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”, “Дархан -50” цогцолборт иргэд хүн хоорондын зайгаа барьж, маскаа зүүн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр алхаж салхилж болно. /Зөвхөн зөвшөөрөгдсөн цагт/

2.  Нярай хүүхдээ салхилуулж болно. /Халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтална/

3. Авто замын хөдөлгөөнд саад болохгүйгээр унадаг дугуйгаар зорчиж болно. /Зохион байгуулалттай олноороо нийлж бөөгөнөрөл үүсгэж хөдөлгөөнд оролцохгүй/

4. Явганаар зорчих иргэдэд тавигдаж буй бусад шаардлага хатуу хөл хорионы дэглэмийн хүрээнд үргэлжлэн мөрдөгдөнө. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19