Dark Light
Нийгэм | 2021-04-30

АОК: “Нэг өрх - нэг шинжилгээ" -нд 2631 өрхийг хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Нэг өрх - нэг шинжилгээ" -ээр 2631 өрхийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Энэ сарын 29-нөөс дээрх ажлыг эхлүүлсэн бөгөөд сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1069 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Шинжилгээнд тус сумын Сийрст баг /Уурхайчин, Цэций-Уул гудамж/-243, Билгэх баг /Зүүнсуу, Цагаа-Овоо, Баруунсуу, Шинэхотхон гудамж/-284, Цагаан-Овоо баг/ Ямаанхүрэн, Өгөөмөр, Жүчээ,Тосгон/ -190, Өгөөмөр баг /Бумбан-Овоо, Их-Ус гудамж Цэцийхороолол/-352 иргэнийг хамруулжээ.  

Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Даланзадгад, Манлай суманд "Нэг өрх - нэг шинжилгээ"-г амжилттай явуулаад байгаа аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19