Ховд аймгийн Ховд сумын Улаанхаргана багийн “Дүүхүүр’’ гэдэг газар Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 14:27 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 17:40 цагт цурамд оруулж, 18:56 цагт унтрааж тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
АДМИН








Нийгэм







