Dark Light
Нийгэм | 2021-05-01

“Сэлэнгэ мөрөн”-д осолдсон 8-50 насны 3 иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 4 сарын 21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. 4 сарын 30-ны өдрийн 08:00 цагаас мөн өдрийн 21:00 цаг хүртэл тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл,Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Г/50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Н.Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 4 сарын 30-ны өдрийн байдлаар 8 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: “Хайлаастын бирваз” /Хөвсгөл аймгийн Тариалан сум/ гэдэг газраас “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/, “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газар хүртэл 86 км-т завиар, 2 дугаар бүлгийн 1 дүгээр хэсэг: “Намнан-Уул /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газраас “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газар хүртэл 70 км-т завиар, 2 дугаар хэсэг: “Хялганат” тосгоны гүүр /Булган аймгийн Хангал сум/ гэдэг газраас “Ингэтийн гүүр”, “Цагаан арал” /Булган аймгийн Сэлэнгэ сум/ гэдэг газар хүртэл 80 км-т завиар, 3 дугаар бүлэг: “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газраас “Бухын гол” /Булган аймгийн Ингэт сум/ гэдэг газар хүртэл 70 км-т завиар, 4 дүгээр бүлэг: “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын чиглэлд нисгэгчгүй төхөөрөмжөөр 24 км-т явганаар, 5 дугаар бүлэг: “Хөвдөг гүүр” /Хөвсгөл аймгийн Их-Уул сум/ гэдэг газраас “Бага Ацын-Ам”, “Өндөр хад”, “Шороон хад” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/   гэдэг газар хүртэл 30 км-т автомашинаар, 6 дугаар бүлэг: “Долоотын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, 7 дугаар бүлэг: “Тэгш булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Баазын хясаа” /Хөвсгөл аймгийн Рашаант сум/ гэдэг газар хүртэл 15 км-т явганаар, 8 дугаар бүлэг: “Тэгш булан” /Хөвсгөл аймгийн Рашаант сум/ гэдэг газраас “Долоотын булан”, “Цацын булан”, “Хөвдөг гүүр” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сум/ гэдэг газар хүртэл 113 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 5 сарын 1-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00