Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус нислэгээр 109 иргэн ирэх бөгөөд Наранбулаг, Топаз, Мичид 2 зочид буудлуудад хувиарлан тусгаарлах юм байна.
Өнөөдөр мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг 23:00 цагт ирэх байсан ч хойшилсон байна.
Сөүлийн цаг агаарын байдлаас шалтгаалан тус нислэг маргааш хүртэл түр хойшилсон болохыг Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







