Dark Light
Нийгэм | 2021-05-01

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин АН-ын Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин Ардчилсан Намын Ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татсан байна.

Тэрбээр “Дүрмийн бусаар зохион байгуулагдаж буй сунгаанаас АН-ын гишүүн Х.Тэмүүжин би нэрээ татаж байна. Дотроо дүрмээ мөрдөж чаддаггүй хүмүүс гаднаа хуулиар улс орон авч явж чадахгүй. АН-ыг ямар ч үнэт зүйлгүй, зарчимгүй болгож байна. АН-ын эсрэг байдаг хүнийг шууд гишүүн болгож, сунгаанд оролцуулж болохгүй. Намын дүрэмд гишүүнээр элсээд зургаан сар болсон байх ёстой гэж заасан” хэмээв.

Х.Тэмүүжин нэрээ татсанаар Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат нар үлдээд байна. 

Нөгөө талд буюу М.Тулгатын даргалж буй АН-д

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал

АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай нар өөрсдийн нэрийг дэвшүүлээд байгаа юм. Д.Ганбатын хувьд хоёр талд хоёуланд нь нэрээ дэвшүүлсэн билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10