Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум. Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай өмнө нь бид мэдээлсэн.
Тавдугаар сарын 1-ний өдрийн 08:00 цагаас мөн өдрийн 21:00 цаг хүртэл тус Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэн Г/50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат, иргэн У/32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, иргэн Б/8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
АДМИН








Нийгэм







