УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч АН-д элсэж буйгаа илэрхийлсэн. Харин АН-аас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг сонгох нийт гишүүдийн санал асуулгад 81.06% буюу 43,994 санал авсан УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийг ҮБХ-ны хуралд хэлэлцүүлэхээр намын дарга О.Цогтгэрэл танилцуулсан билээ.
АН-аас нэр дэвшиж чадаагүй түүнийг ХҮН-аас нэр дэвших хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэлээр мэдээлж байна. Үүнийг гишүүн С.Ганбаатарын туслахаас тодруулахад "Худал мэдээлэл. ХҮН-ын хувьд хэдийн нэр дэвшигчээ ярилцаж шалгаруулсан байгаа шүү дээ. Хар шөнөөр хүсэлтээ өгөөд явах хүн биш" гэв.
АДМИН








Нийгэм






