Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тавдугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагаас мөн өдрийн 21:00 цаг хүртэл тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Булган, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
1 дүгээр бүлэг:Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын Мандал багийн “Дөрөө хангинадаг”-н гүүр хүртэл 88 км-т завиар,
2 дугаар бүлэг: Булганаймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Сэлэнгийн гүүр”-нээс зүүн зүгт Хангал сумын Сөрт багийн “Цагаан тавилан” гэдэг газар хүртэл 20 км-т завиар,
3 дугаар бүлэг: Булган аймгийн Бугат сумын “Ханжаргалант” багийн “Уул-Алтай” гэдэг газраас зүүн зүгт Булган аймгийн Сэлэнгэ сумын Сөрт багийн “Цонхлон” гэдэг газар хүртэл 85 км-т завиар,
4 дүгээр бүлэг Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын Шивээ багийн “Шивээн бэл“ гэдэг газар хүртэл 50 км-т явганаар,
5 дугаар бүлэг Рашаант сумын Талын ус багийн “Цацын булан”-н гүүр хүртэл 40 км-т явганаар,
6 дугаар бүлэг Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Цацын булан” гэдэг газраас Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн “Хөх хошуу” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар,
7 дугаар бүлэг Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын Мандал “Дөрөө хангинадаг”-н гүүр хүртэл 88 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байна.
АДМИН








Нийгэм






