ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 911 хүнд шинээр коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 39,381 болжээ.
Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өчигдөр 2 хүн коронавирусний улмаас нас барсныг мэдээллээ.
Тэрээр: " Харамсалтай мэдээ байна. Сүүлийн 24 цагт дахин 2 хүн нас барлаа. Нас барсан иргэд 36 болон 60 настай эрэгтэй. 60 настай эрэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 119 боллоо " гэв.
"Мөн Коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн ар гэр, төрөлд төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.
АДМИН








Нийгэм






