Dark Light
Нийгэм | 2021-05-03

“Жуков” худалдааны төв НӨАТ-ын баримт олгож эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ШӨХТГ-т томоохон зах, худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт олгохгүй байна гэх гомдол, мэдээллийг иргэд тасралтгүй ирүүлдэг. ШӨХТГ-аас нийслэлд байрлах бүх зах, худалдааны төвүүдэд, тэр дундаа махны худалдаа эрхлэгчдэд НӨАТ-ын баримтыг худалдан авагч бүрт заавал олгох тухай шаардлагыг хэд хэдэн удаа хүргүүлжээ. Худалдаа эрхлэгч болон аж ахуй нэгжүүд махны худалдаанд баримт олгох нь хүндрэлтэй, POS машиныг хэрэглэх боломжгүй гэх мэт тайлбарыг тавьсаар өдийг хүрсэн байна.

Харин БЗД-т байрлах Жуков худалдааны төв шаардлагын дагуу махны худалдааны төлбөрийн нэгдсэн системийг бий болгож, НӨАТ-ын баримтыг хэрэглэгчдэд олгодог болжээ. Тус төв хэдий түрээслэгчдээс бүрддэг аж ахуй нэгж ч махны худалдааг стандартад нийцсэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй зохион байгуулж болохыг харууллаа гэж ШӨХТГ-аас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10