Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичэрхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдэв.
Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбатаас тодруулахад “Өнөөдөр 16:46 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тухайн нутаг дэвсгэрт нэлээдгүй хүчтэй мэдрэгдсэн. Чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдлээ” гэсэн юм.
АДМИН








Нийгэм






