Dark Light
Нийгэм | 2021-05-03

СҮҮ” ХК 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Сүү” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийж 2020 оны стратеги төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажил, санхүүгийн үр дүнгээ онлайн хэлбэрээр нээлттэй тайлагналаа.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын лайв видеог https://bit.ly/3u8R3r3 линкээр хандан үзнэ үү.

“Сүү” хувьцаат компани 2020 онд 83.3 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийн, өмнөх оноос 9.5 хувийн өсөлт үзүүлэн, цэвэр ашгийн хэмжээг 6.2 тэрбум төгрөгт хүргэж, өмнөх оноос 10.7 хувиар нэмэгдүүлж чадлаа. Мөн сүү бэлтгэлийн 30 гаруй чиглэлийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс 18.9 сая литр сүү татан авч, 17.8 тэрбум төгрөгийн орлого оруулан, өрхийн санхүү, амьжиргаанд нь дэмжлэг болохоос гадна  

2020 онд улсын төсөвт нийт 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттай байна.

Мөн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцээ сайжруулах, автомашины парк шинэчлэлийн хүрээнд 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь компанийн цаашдын өсөлтийг дэмжих, хөрөнгийн ашигт ажиллагааг сайжруулах, үр дүнтэй, томоохон ажлууд болсон.

Хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн бодлогоо зохистой хэрэгжүүлэн, 2020 онд компанийн нийт хуримтлагдсан ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 7.36 төгрөг буюу нийт 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор болж, хувьцаа эзэмшигчдийнхээ өгөөжийг нэмэгдүүлэх ажлуудыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ онд компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 3791 гаруй болж өссөн нь компанид итгэх хөрөнгө оруулагчдын итгэл улам бүр нэмэгдэж буйг илтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10