Dark Light
Нийгэм | 2021-05-03

"О.Цогтгэрэл даргад байгаа тамга л хүчинтэй, С.Эрдэнэд байгаа тамга хүчингүй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Өмгөөлөгч Л.Загдаа, Өмгөөлөгч С.Эрдэнэсувд нар Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгч буй нэмэлт материалын талаар тайлбар мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр өмгөөлөгч Л.Загдаа "Олон нийт дунд АН-д хоёр тамга бий, хоёул хүчингүй, нам дотор хагарал үүсч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй боллоо гэх буруу ойлголт явж байна. Хамгийн анх 2020 оны 12 сард иргэн С.Эрдэнэ Улсын Ерөнхий Бүртгэлийн газарт Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, тиймээс шинэ тамга авмаар байна гэх хүсэлтийг гаргаснаар эхэлсэн. Хүсэлтийн дагуу 12 сарын 24-ны өдөр АН одоо ашиглаж буй тамгыг хүчингүй болгож С.Эрдэнэд шинэ тамгыг олгосон. Үүнийг АН-ын гишүүд эсэргүүцэн Улсын Бүргтгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Улсын байцаагчийн дүгнэлт, шинэ тамгыг хүчингүй болгох шаардлага тавьсан.

Үүний дагуу 2021 оны хоёрдугаар сард энэ маргаантай асуудал шийдэгдсэн, шүүгчийн шийдвэрийн дагуу С.Эрдэнэд олгосон тамгыг хүчингүй болгосон. хуулийн дагуу О.Цогтгэрэл даргад байгаа тамга л хүчинтэй, С.Эрдэнэд байгаа тамга хүчингүй" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10